Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжин хотын бүх дүүрэгт вакцинжуулалтын ажил эхэлжээ

энэ сараас эхлэн Бээжин хотын бүх дүүрэгт вакцинжуулалтын ажлыг дэс дарааллын дагуу хийж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хотын бүх дүүрэгт вакцинжуулалтын ажил эхэлжээ
Бээжин хотын бүх дүүрэгт вакцинжуулалтын ажил эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Хятад улс “COVID-19” өвчин халдварын эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүмүүст эхэлж тарих талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, БНХАУ “COVID-19” халдварын эсрэг анхны бүлэг вакцинжуулалтад 50 сая хүнийг хоёр шатанд хуваан хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийг энэ сарын 15-нд вакцинд бүрэн хамруулах бол хоёр дахь хэсгийг хоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн вакцинжуулах юм.

Тэгвэл CCTV-ийн мэдээлснээс энэ сараас эхлэн Бээжин хотын бүх дүүрэгт вакцинжуулалтын ажлыг дэс дарааллын дагуу хийж байгаа аж. Түүнчлэн импортын гинжин дамжлагаар тус улс руу ордог бараа бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүс болон гаалийн хяналт, хорио цээрийн мэргэжилтнүүд, ачих буулгах, тээвэрлэх үйл явцтай холбогдох есөн төрлийн ажил мэргэжлийн хүмүүсийг Сар шинийн баяраас өмнө вакцинд яаралтай хамруулах юм байна.

Хуваалцах