Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулагчдын нэг авлигын хэрэгт холбогджээ
БНХАУ-ын Хаалган хотод зохион байгуулагдах 2022 оны Өвлийн олимпын Төлөвлөлтийн газрын орлогч дарга Ли Мин авлигын хэрэгт холбогдсон байна. Тус улсын Прокурорын байгууллагын мэдээлснээр,
Мэдээллийн алба

БНХАУ-ын Хаалган хотод зохион байгуулагдах 2022 оны Өвлийн олимпийн Төлөвлөлтийн газрын орлогч дарга Ли Мин авлигын хэрэгт холбогдсон байна. Тус улсын Прокурорын байгууллагын мэдээлснээр, тэр улсын хөрөнгө завшсан, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаа юм.
Мөн хэвлэлийнхний мэдээлснээр тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох замаар хахууль авсан гэжээ. Уг хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Таншань хот дахь Ардын шүүхэд шилжүүлжээ. 2022 онд Хаалган хотод Өвлийн олимп зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа хэдий ч тус хот нь Бээжин хотоос 200км зайтай учраас шинээр автомашины болон төмөр зам барих зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа аж.


















