Бейонсегийн хүүхэд насны мөрөөдөл биелэнэ
2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны "Араатны хаан арслан"-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна.
Мэдээллийн алба

Алдарт дуучин Бейонсе "Дисней лейнд"-ийн бүтээл "Араатны хаан арслан" анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна.
Энэ нь түүний хүүхэд насны мөрөөдөл гэнэ.
2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны "Араатны хаан арслан"-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна.
Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу оруулж байсан бол энэ удаад инээдмийн жүжигчин Жон Оливер, Пумбад Сет Роген, Тимонд Билли Айкнер, Азизийн дүрд Эрик Андре зэрэг уран бүтээлчид дуу оруулах гэнэ.
Дашрамд дурдхад, "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны анхны хувилбар 1994 онд дэлгэцнээ гарч, хоёр ч Оскарын шагнал хүртэж байсан билээ.


















