Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Уг кино түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо
“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Уг кино түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог. Харин киноны гол дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлч, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тоглох аж.

“Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлэх юм байна.

Хуваалцах