Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Белгид дугуйн спортын ДАШТ үргэлжилж байна

зохион байгуулагч орны тамирчин Вуут Ван Эйрт нийт замыг нэг цаг 5,52 секундын хугацаанд туулж, түрүүлснээр анх удаа дэлхийн аварга болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Белгид дугуйн спортын ДАШТ үргэлжилж байна
Белгид дугуйн спортын ДАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Белги улсын Хойсден-Зольдер хотноо дугуйн спортын ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн элит ангилалд 20 гаруй орны 61 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс зохион байгуулагч орны тамирчин Вуут Ван Эйрт нийт замыг нэг цаг 5.52 секундын хугацаанд туулж, түрүүлснээр анх удаа дэлхийн аварга болов. Тэрбээр өнгөрсөн оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ. Хоёрдугаар байрт Нидерландын тамирчин, 2015 оны Европ тивийн аварга Лаарс Ван Де Хаар бариалсан юм. Гуравдугаар байрт мөн л эзэн орны тамирчин, Кевин Паулс нэг цаг 6.27 секундын амжилтаар шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд өдгөө 22 нас хүрч байгаа Нидерланд улсын тамирчин Талита Де Йонг нийт замаа 41 минут, 03 секундын хугацаанд туулж, алтан медалийн эзэн болов. Хоёр, гуравдугаар байрыг Францын тамирчин Каролине Мани 41 минут 17 секунд, Белгийн тамирчин Санне Кант нар эзэлсэн юм.

Сонирхуулахад, ирэх оны энэхүү тэмцээн Люксембургын вант улсад болно.

Хуваалцах