Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлхийн шинэ зам дагуу явган хүний болон дугуйн зам тавина

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байгаа Бэлхийн таван км авто зам дагуух явган хүний замын ажил үргэлжилж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлхийн шинэ зам дагуу явган хүний болон дугуйн зам тавина
Бэлхийн шинэ зам дагуу явган хүний болон дугуйн зам тавина. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжуулан гүйцэтгэж байгаа Бэлхийн таван км авто зам дагуух явган хүний замын ажил үргэлжилж байна. Замын зүүн талаар явган хүний замаас гадна дугуйн зам барих юм. Замын зорчих хэсгийг бүрэн хучиж нээсэн "Үйлсийн зам" ХХК, "Оч Наран" ХХК зам барилгын ажлыг 95 хувьтай гүйцэтгэж байгаа бөгөөд тус замаас цааш үргэлжлүүлэн 700 метр шинэ авто замыг "Үйлсийн зам" ХХК, "ДМТМ" ХХК-ийн түншлэл гүйцэтгэхээр гэрээ байгуулаад байна. Түүнчлэн уг түншлэл нь Бэлхийн нийт 5.7 км авто замд гэрэлтүүлэг тавина.

Түлхүүр үг:Бэлхийн шинэ зам дагуу явган хүний болон дугуйн зам тавина
Хуваалцах