Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Белорусь улс руу зорчиход урилга шаардлагагүй болно

Бүгд Найрамдах Белорусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Белорусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар 2013 оны 9 дүгээр сарын 4

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Белорусь улс руу зорчиход урилга шаардлагагүй болно
Белорусь улс руу зорчиход урилга шаардлагагүй болно. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Белорусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Белорусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар 2013 оны 9 дүгээр сарын 4-нд гарын үсэг зурлаа.

Ингэснээр энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.

Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Монгол Улс одоогоор нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.

Түлхүүр үг:ГХЯвиз
Хуваалцах