Бэлтгэл, бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Тус хэлтсийн дарга, хурандаа Н.Оюунболдын баталсан удирдамжийн дагуу хэлтсийн нийт бүрэлдэхүүнийг 05.00 цагт "Улбар шар дохио"-оор ажиллуулж, бэлтгэл бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа. Үзлэгээр хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хоол хүнс, автомашин, техникийн бэлэн байдал, офицер бүрэлдэхүүн офицер цүнхний иж бүрдэл, хувийн аранз, гамшиг, ослын үед яаралтай цугларах дохиогоор ажиллах төлөвлөгөө зэргийг шалгав. Үзлэг, шалгалтаар тус хэлтсийн орлогч,хошууч Б.Гантөмөр алба хаагчдад илэрсэн зөрчлийг арилгах, сахилга хариуцлагыг сайжруулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Хуваалцах


















