Бен Аскрен Хабибыг рингэнд дууджээ
Бен Аскрен “ONE Championship”-ийн аваргын бүсийг эзэмшдэг бөгөөд мөн холимог байлдааны тулааны урлагийн “Bellator”-ын аварга бүсийг зүүж байжээ.
Мэдээллийн алба

Холимог тулааны тамирчин Бен Аскрен өөртэй нь тулалдах хүсэлтэй хэд хэдэн тамирчдын хүсэлтээс татгалзаад байсан ч “UFC”-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов түүний анхаарлыг ихэд татсан бололтой.
Америкийн тулаанч Хабибтай тулалдах хүсэлтэй байгаа тухайгаа өөрийн твиттер хуудсандаа “Холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг тулаанч цолын төлөө чамтай 165 фунтийн жинд тулалдъя. Зөвхөн хаана, хэзээ гэдгээ хэл” гэж бичсэн байна.
Бен Аскрен “ONE Championship”-ийн аваргын бүсийг эзэмшдэг бөгөөд мөн холимог байлдааны тулааны урлагийн “Bellator”-ын аварга бүсийг зүүж байжээ.
Тэрбээр 18 тулаанд бүгдэд нь ялсан байна. Харин Оросын тамирчин Хабиб Нургмагомедов Конор Макгрегорыг ялснаар 27 дахь ялалтаа авсан юм.


















