Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бенжамин Менди дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч боллоо

Английн “Манчестер Сити” клуб Францын лигийн “Монако” клубээс Францын шигшээ багийн хамгаалагч Бенжамин Мендиг £52 сая паундын үнээр худалдан авчээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенжамин Менди дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч боллоо
Бенжамин Менди дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч боллоо. Зураг: МҮОНРТ

Английн “Манчестер Сити” клуб Францын лигийн “Монако” клубээс Францын шигшээ багийн хамгаалагч Бенжамин Мендиг £52 сая паундын үнээр худалдан авч, өнөөдөр албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Хоёр тал энэ үеэр 5 жилийн гэрээ байгуулснаа зарласан байна. 23 настай зүүн жигүүрийн хамгаалагч Бенжамин Менди өнгөрсөн улирал “Монако” клубыг Францын дээд лигт 17 жилийн дараа анх удаа түрүүлэхэд нь голлох үүрэгтэй тоглосон тамирчдын нэг юм. Мендигийн хувьд “Манчестер Сити” клубын энэ зуны 5 дахь томоохон наймаа болон ирж байгаа тамирчин юм. Пеп Гвардиолагийн баг “Этихад” цэнгэлэдх хүрээлэндээ паундаар тооцвол “Тоттенхэм”-ээс Кайл Уокерыг (£50m), “Монако” клубээс Бернарду Силваг (£43m), хаалгач Эдерсоныг (£35m), “Реал Мадрид”-аас хамгаалагч Данилог (£26.5m) паундын үнээр "Будант Альбион"-д авчраад байсан билээ. Бенжамин Менди шинэ багийнхаа 22 дугаарыг эзэмшин тоглох юм байна.

Хуваалцах