“Best of Mongol zurag” үзэсгэлэнгийн хугацаа сунгагдлаа
Монголын Уран зургийн галерейд дэлгэсэн тус үзэсгэлэнгийн хугацааг 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл сунгаж байгаа аж.
Мэдээллийн алба

Монголын Уран зургийн галерейгаас Монголын урчуудын эвлэл, “Монгол зураг нийгэмлэг”-тэй хамтран Монгол зургийн сор бүтээлийн нэгдсэн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
Монголын Дүрслэх урлагийн арвин сангаас Монгол зургийн бүтээлийг сорчлон цуглуулж нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан нь Монголын дүрслэх урлагт цохон тэмдэглэгдэх үйл явдал юм.
Үзэсгэлэнгийн туршид олон улсын болон Монгол Улсын өнцөг булан бүрээс жуулчид зорин ирж Монгол зургийн гайхамшгийг үзэж сонирхож байна.
Түүнчлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэсэн тус үзэсгэлэнгийн хугацааг 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл сунгаж байгаа аж.


















