Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бетховены гуравдугаар концертыг төгөлдөр хуурч У.Ану тоглоно

45 настайдаа сонсголгүй болсон ч Бетховен хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхашралыг төрүүлдэг байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бетховены гуравдугаар концертыг төгөлдөр хуурч У.Ану тоглоно
Бетховены гуравдугаар концертыг төгөлдөр хуурч У.Ану тоглоно. Зураг: МҮОНРТ

Германы нэрт хөгжмийн зохиолч Л.В Бетховенийн VIII симфони болон Бетховены гуравдугаар концертыг тоглоно.

АНУ-ын “Southern Methodist” их сургуулийн магистрант, төгөлдөр хуурч У.Ану, Улсын Филармонийн симфони найрал хөгжимийн хамт энэ сарын 27-нд Улсын Филармонийн тайзнаа тоглох юм.

Тоглолтод удирдаач Б.Батбаатар, хөтлөгч тайлбарлагчаар Виртуозо академийн тэргүүн М.Цогбадрах нар оролцоно.

Дашрамд дуулгахад Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлийрч, суут бүтээлээ өөрөө сонсохоо больжээ.

45 настайдаа сонсголгүй болсон ч Бетховен хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхашралыг төрүүлдэг байна.

Гэвч дүлий хөгжмийн зохиолч таамаглахын аргагүй гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, хөгжмөө туурвихдаа юуг даван туулсныг төсөөлөхөд ч бэрх.

Суут хөгжмийн зохиолч амандаа зуусан чигчлүүрийг төгөлдөр хуурынхаа товчлуур дээр хүргэж бүдэг авиаг арайхийн ялгадаг байсан аж.

Хуваалцах