Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Би чамд хайртай” киноны Баяраа ээжтэйгээ хамтран кинонд тогложээ

Баяраа л өөрөө ширээн дээрээс унасан гэдэг шиг тэрбээр мөн л өөрөөсөө болж, ямар нэгэн асуудалд орох гэнэ. Чухам ямар асуудал болохыг уг киног үзэж байж мэдэх нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би чамд хайртай” киноны Баяраа ээжтэйгээ хамтран кинонд тогложээ
“Би чамд хайртай” киноны Баяраа ээжтэйгээ хамтран кинонд тогложээ. Зураг: МҮОНРТ

“Би чамд хайртай” уран сайхны киноны Баяраагийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Бадрал ээжтэйгээ хамтран “Шинэ жил” романтик, инээдмийн кинонд тогложээ.

Сэтгэлд хоногшсон олон арван кинонд дүрээ үлдээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Цэцэгээ “Гарын таван хуруу” Монголын уран сайхны кинонд хүү Н.Бат-Амгалантайгаа тоглож байсан. Тодруулбал уншигч та Шагдарын бага хүү Идэрийн дүрийг санаж байгаа байх.

Харин энэ удаад Ш.Цэцэгээ жүжигчин хүү Н.Бадралтайгаа ийнхүү дээрх кинонд тоглосон байна.

Баяраа л өөрөө ширээн дээрээс унасан гэдэг шиг тэрбээр мөн л өөрөөсөө болж, ямар нэгэн асуудалд орох гэнэ. Чухам ямар асуудал болохыг уг киног үзэж байж мэдэх нь ээ.

Хуваалцах