"Би эндээс явахгүй" жүжгийн зохиол тайзны бүтээл болно
Энэ хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчид түүний "Би эндээс явахгүй" жүжгийн зохиолыг анх удаа тайзны бүтээл болгохоор болжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн, Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчид түүний "Би эндээс явахгүй" жүжгийн зохиолыг анх удаа тайзны бүтээл болгохоор болжээ.
Найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллах аж. Гол дүрд О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Н.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нар тоглохоор болжээ.


















