Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Би Монгол хүн" бүтээлээр эх орныхоо үнэ цэнийг илэрхийлжээ

МҮОНРТ-ийн уран бүтээл “Би монгол хүн” богино хэмжээний баримтат кино Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн холбооны “ABU award-2015”-ийн шилдэг бүтээлээр шалгарсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Би Монгол хүн" бүтээлээр эх орныхоо үнэ цэнийг илэрхийлжээ
"Би Монгол хүн" бүтээлээр эх орныхоо үнэ цэнийг илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн уран бүтээл “Би монгол хүн” богино хэмжээний баримтат кино Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн холбооны “ABU award-2015”-ийн шилдэг бүтээлээр шалгарсан. Уран бүтээлчид таван минутад багтаан монгол эх орон, иргэншлийнхээ үнэ цэнийг харуулж чадсанаараа олон улсын анхаарлыг татсан байна.

Уг богино хэмжээний бүтээлийн багт МҮОНРТ-ийн сэтгүүлч Х.Шинэ-Од, найруулагч О.Энхболд, эвлүүлгийн найруулагч З.Эрдэнэпүрэв, Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол нар ажиллажээ.

“Би монгол хүн” киноны гол баатар н.Чимэдцэрэн гэж эмэгтэй 50 жилийн өмнө 11 настайдаа Өвөрмонголоос аав, хойд эхийнхээ хамт Монголд ирж, 44 жил Монгол Улсын иргэн болохыг хүсч хүлээсэн тухайгаа ярьсан байна. Мөн түүний аав нь Монголын иргэн болох хүслээ биелүүлж чадалгүй өөд болсон тухай энэ бүтээлд өгүүлэх юм. н.Чимэдцэрэнгийн хувьд Төв аймгийн Лүн суманд амьдардаг бодит дүр юм.

Тус бүтээл өнгөрсөн хавар МҮОНРТ дотооддоо зохион байгуулсан “Цэнхэр дэлгэц наадмын гранпри шагналыг хүртэж байсан юм. Өмнө нь МҮОНРТ-ийн уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанаас шагнал гардаж байсан билээ.

Хуваалцах