Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

”Би мөрөөдөж байна” илтгэлийн уралдаан болно

2014 оны 10 сард Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ой тохионо. Ойн баярыг угтсан “10 жил 10 арга хэмжээ” аяны эхлэл болгож дунд болон ахлах ангийн сурагчдын дунд англи хэл дээрх уран илтгэлийн уралдаан зарлажээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Би мөрөөдөж байна” илтгэлийн уралдаан болно
”Би мөрөөдөж байна” илтгэлийн уралдаан болно. Зураг: МҮОНРТ

2014 оны 10 сард Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ой тохионо. Ойн баярыг угтсан “10 жил 10 арга хэмжээ” аяны эхлэл болгож дунд болон ахлах ангийн сурагчдын дунд англи хэл дээрх уран илтгэлийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд оролцогчид уран илтгэгч Мартин Лютер Кингийн “Би Мөрөөдөж байна” алдарт илтгэлийн сэдвийн дор өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн илтгэл тавих бөгөөд илтгэлээ нэгдүгээр сарын 17-ны 17:00 цагаас өмнө ub_americancorner@yahoo.com хаягаар явуулах юм байна. Түүнчлэн таны илтгэл англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд А4 хэмжээтэй цаасны хоёр хуудсанд багтсан (5мин) байх шаардлагатай юм байна.
15 илтгэлийг шүүгчид хоёрдугаар шатанд шалгаруулах бөгөөд шалгарсан оролцогчид нэгдүгээр сарын 24-ний өдөр өөрсдийн илтгэлийг тавих юм байна.

Түлхүүр үг:илтгэл
Хуваалцах