Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Би Си Эйч Лионс" болон “Хараацай” клуб нэгдүгээр лигт хүч үзэх эрх авлаа

лиг өндөрлөхөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Би Си Эйч Лионс" клуб алтан медаль аваргын цомын эзэн болж, Н.Баттулга дасгалжуулагчтай "Хараацай" мөнгөн медаль хүртээд зогсохгүй ирэх жил "Мазала" нэгдүгээр лигт хүч үзэх эрхийн эзэд болов

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Би Си Эйч Лионс" болон “Хараацай” клуб нэгдүгээр лигт хүч үзэх эрх авлаа
"Би Си Эйч Лионс" болон “Хараацай” клуб нэгдүгээр лигт хүч үзэх эрх авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулсан "Хоёрдугаар лиг" өнгөрсөн тавдугаар сарын 25-наас энэ сарын 4-нийг хүртэл боллоо. Ийн тус лиг өндөрлөхөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Би Си Эйч Лионс" клуб алтан медаль аваргын цомын эзэн болж, Н.Баттулга дасгалжуулагчтай "Хараацай" мөнгөн медаль хүртээд зогсохгүй ирэх жил "Мазала" нэгдүгээр лигт хүч үзэх эрхийн эзэд болов.

Харин Ц.Ганболд дасгалжуулагчтай "Монголын тэмүүлэл" клубын хөлбөмбөгчид хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн МХБХ-ноос IV-VIII байрт орсон багт мөнгөн шагнал олголоо.

Үүнээс гадна "Би Си Эйч Лионс" клубээс хаалгач Наканэ Хироки, хамгаалагч Сасаки Мизухо, хагас хамгаалагч Б.Итгэл нар өөрсдийн байрлалдаа шилдгээр тодорлоо. Мөн лигийн турш найман гоол оруулсан "ХАД" клубын довтлогч С.Алтан-Эрдэнэ шилдэг довтлогч болж, МХБХ-ны туслах шүүгчийн нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч Э.Галбадрах шилдэг шүүгчийн шагнал хүртэв.

Хуваалцах