Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичиг баримтын зөрчилгүй бол ноосны урамшуулал олгоно

Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрийг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн ноосны урамшуулал олгож эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичиг баримтын зөрчилгүй бол ноосны урамшуулал олгоно
Бичиг баримтын зөрчилгүй бол ноосны урамшуулал олгоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрийг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн ноосны урамшуулал олгож эхэлсэн. Харин 2014 оны ноосны урамшууллыг энэ жилийн төсвөөс олгож байна. Тодруулбал, 2014 онд ноосоо тушаасан 80 гаруй мянган хоршооны гишүүн малчинд 16.3 тэрбум төгрөгийн урамшууллыг өнгөрсөн хоёрдугаар сард багтаан олгосон. Гэтэл зарим хоршооны гишүүн малчин урамшууллаа авч чадаагүй гэж манай агентлагт хандсан юм. Бид энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн П.Ганхуягаас тодрууллаа.

Энэ жилийн хувьд нарийн хонины ноосонд 1000, бүдүүн ширхэгтэй ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгож байна. Мөн тэмээний ноосонд урамшуулал олгодог. Ингээд тооцохоор ноосны урамшуулалд жилд дунджаар 20-30 тэрбум төгрөг зарцуулж байна.

Хуваалцах