Бичиг үсэггүй иргэдийн гэрээр явж үсэг заажээ
Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвөөс "Боловсролын аян"-ы хүрээнд бичиг үсгийн боловсролын сургалт зохион байгуулж, бичиг үсэг бичих, унших, тоо тооллын чадвар шалгах сорил тестийн шалгалтыг өгөхийг хүссэн иргэдээс авч, хангалттай шалгагдсан иргэдэд батламж олгох ажлыг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Уг шалгалтыг иргэдийн гэрээр очиж авч ажилласан нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй ажил болсон байна. Мөн огт бичиг үсэг мэдэхгүй иргэд бичиг бичих, үсэг таниулах сургалтыг эхлүүлж, нэгжийн багш нар үргэлжлүүлэн явуулах, гэрийн даалгавар өгөх, эргэж шалгах зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг сум, сургуулийн удирдлагуудад санал, хүсэлт гаргаж харилцан тохиролцон цаашид илүү үр өгөөжтэй хамтран ажиллахаар болжээ.