Бичил уурхайн тооллого явуулна
Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс Үндэсний Статистикийн Хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгаа авах, тооллого хийх ажлыг ойрын үед зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Мэдээллийн алба

Бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоо, баяжуулах үйлдвэр, тээрмийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг хамруулна. Эхний ээлжинд Есөнбулаг, Тайшир, Бигэр,Тонхил гэсэн 4 сумын 11 орд газрыг тооллогод хамруулахаар сумдад ажлын хэсэг байгуулаад байна.