Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлнэ

Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлэхээр болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлнэ
“Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хоёрдугаар дайны аугаа их ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус ойн хүрээнд Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлэхээр болжээ

Дээрх төслийг Оросын шинжлэх ухаан, соёлын төв манай улсад байнга оршин суугаа Оросын эх орон нэгтнүүдийн зөвлөлтэй хамтран ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг дор зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, иргэд эцэг өвгөд, хамаатан садныхаа дайны үеийн буюу фронтын болон ар талын дайчид, ахмад дайчдын гэрэл зургуудыг зохион байгуулагчдад nashigeroi.2020@rcnkmn.ru цахим хаягаар илгээх аж. Ингэснээр иргэдийн хувийн архиваас авсан гэрэл зургуудыг аугаа их ялалтын ойн хөгжимт клип болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтэд хүргэж, дээрх дайчдын баатарлаг гавьяа, дурсгалыг мөнхжүүлэх аж. Түүнчлэн аугаа их ялалтын 75 жилийн ойн клип, дүрс бичлэгүүд Монголын телевизүүдээр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Сонирхуулахад, иргэдээс ирүүлж буй гэрэл зургийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 20-ныг хүртэл хүлээн авна.

Хуваалцах