Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бидний театр” уралдааны улаан хивсний ёслол болно

уралдааны шилдгийн шилдгийг шалгаруулах улаан хивсний ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-нд 15:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бидний театр” уралдааны улаан хивсний ёслол болно
“Бидний театр” уралдааны улаан хивсний ёслол болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Бидний театр” жүжгийн уралдааныг хоёр дахь жилдээ нийслэлийн сурагчдын дунд зохион байгуулж байна. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 22-23-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо.

Хоёрдугаар шатны шалгаруулалтын эхний өдөр Сүхбаатар дүүрэг зохиолч Т.Ганцогтбаяр, найруулагч Д.Бямбажаргал нарын “9а, б”, Сонгинохайрхан дүүрэг зохиолч Г.Ган-Эрдэнэ, найруулагч И.Буянбилэг нарын “Захидал”, Хан-Уул дүүрэг зохиолч Ц.Түмэнбаяр, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалсайханы “Мэргэнд буусан чоно Модун” жүжгийг амилууллаа.

Харин шалгаруулалтын хоёр дахь өдөр Баянгол дүүрэг зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Бат-Өлзийгийн “Наран ээжийн эрэлд”, Багануур дүүрэг найруулагч Б.Мөнх-Эрдэнэ, зохиолч Ю.Кайнерын “Алтан үст охин”, Баянзүрх дүүрэг найруулагч, соёлын тэргүүний ажилтан Я.Эрдэнэбал, зохиолч Н.Ганхуягийн “Удган модны домог”, Чингэлтэй дүүрэг найруулагч, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Хайрлахын учир” бүтээлээр өрсөлдлөө.

Дашрамд дуулгахад, дээрх уралдааны шилдгийн шилдгийг шалгаруулах улаан хивсний ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-нд 15:00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.

Хуваалцах