Бие даагчид Малын хөлийн татварыг шүүмжлэв
Эдийн засгийн хүндрэл гэдгээр малчдад Малын хөлийн татвар ногдуулна. Дээр нь тэдэнд олгодог урамшууллыг хасчихаар малчид хот суурин газар бараадахаас өөр аргагүй болно.
Мэдээллийн алба

Энэ засгийн газар малчдын эсрэг шахуу бодлого явуулж байгааг бие даагч гишүүд шүүмжиллээ. Эдийн засгийн хүндрэл гэдгээр малчдад Малын хөлийн татвар ногдуулна. Дээр нь тэдэнд олгодог урамшууллыг хасчихаар малчид хот суурин газар бараадахаас өөр аргагүй болно. Мөн малчдад олгодог ноос, арьс ширний урамшууллыг хасах малын хөлийн татвар ногдуулах тухай асуудлыг УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт хүн тогтох аргагүй болгож байна гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.


















