“БиЭмСи Рэсинг” хуучин бүрэлдэхүүнээ хадгалж үлдлээ
Тодруулбал Италийн Дамиано Карусо, Люксембургийн Жан Пьер Драккер, АНУ-ын Жой Росскопф, Испанийн Франческо Вентоско нар байсан юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн дугуйн Дэлхийн шилдэг багуудын нэг АНУ-ын “БиЭмСи Рэсинг” ирэх улиралд хуучин бүрэлдэхүүнээ хадгалж үлдэхээр болжээ. Учир нь багийн удирдлагууд хэд хэдэн роль дугуйчинтайгаа гэрээ сунгасан байна.
Тодруулбал Италийн Дамиано Карусо, Люксембургийн Жан Пьер Драккер, АНУ-ын Жой Росскопф, Испанийн Франческо Вентоско нар байсан юм.
Тэд энэ улирлын турш олон гараат уралдаанд туслах үүрэгтэй уралдсан билээ. Одоо тус багийн удирдлагууд лидер дугуйчидтайгаа шинэ гэрээ хийх ёстой.
Энэ жил тус багаас Бельги дугуйчин Грег ван Авермит онцгой өндөр амжилт үзүүлж, Дэлхийн цуврал тэмцээнийг нийлбэрээр тэргүүлж байгаа аж.
Мөн Австралийн Рохан Дэннис, Ричи Порте, Италийн Даниель Осс тэргүүтэй олон шилдэг дугуйчин 2017 онд тус багийн нэрийн өмнөөс уралдаж байна.


















