Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Битбокс Рэй болон дуучин С.Гантогоод "Соёлыг түгээгч" батламж гардуулжээ

соёлын тэргүүний ажилтан, битбокс Рэй буюу Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо нарыг нийгэмд болон залууст зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн "Соёлыг түгээгч" батламж гардуулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Битбокс Рэй болон дуучин С.Гантогоод "Соёлыг түгээгч" батламж гардуулжээ
Битбокс Рэй болон дуучин С.Гантогоод "Соёлыг түгээгч" батламж гардуулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох соёлын тэргүүний ажилтан, битбокс Рэй буюу Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо нарыг нийгэмд болон залууст зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн "Соёлыг түгээгч" батламж гардуулсан байна.

Сонирхуулахад, “Соёлыг түгээгч”-д нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах аж.

Хуваалцах