Битгий худлаа залаад байгаарай
Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэсэн гэдэг.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 2011 оны ААШТ-д бэлдэхээр “Найрамдал” зусланд бэлтгэлд гарчээ. Тухайн үед улсын харцага Г.Ганхуяг цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай “Селика” нэртэй хар машин худалдан авчээ.
Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтөй “Сефиро” хөлөглөөд бэлтгэлдээ очсон аж. Зогсоол дээр дөнгөж ирээд байхад нь ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд “Хуягаа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхэд харцага “Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ.
Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэсэн гэдэг.


















