Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ тактикийн удирдлагат шинэ зэвсэг туршжээ

БНАСАУ тактикийн удирдлагат шинэ зэвсгээ туршсан талаар “Рёнхап” агентлаг дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ тактикийн удирдлагат шинэ зэвсэг туршжээ
БНАСАУ тактикийн удирдлагат шинэ зэвсэг туршжээ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ тактикийн удирдлагат шинэ зэвсгээ туршсан талаар “Рёнхап” агентлаг дөрөвдүгээр сарын 18-нд мэдээлсэн байна. Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагаас яг ямар зэвсэг туршсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ энэ зэвсгийн төслийн бүх үзүүлэлтийг туршсан гэж мэдээлжээ.

Үндэсний батлан хамгаалах академиас явуулсан энэ туршилтын үеэр бай руу буудах төрөл бүрийн аргыг боловсруулжээ. Сургуулилтад Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хүрэлцэн ирсэн байна.

“Энэ системийг боловсруулж дуусах нь армиа бэхжүүлэхэд тун чухал асуудал юм. Үндэсний батлан хамгаалах салбар дахь манай эрдэмтэд болон зэвсгийн үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд улс орныхоо батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх бас нэгэн том ажлыг гүйцэтгэлээ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Энэ бол Умардын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Вьетнамын хоёрдугаар сарын 28-нд уулзсанаас хойших анхны туршилт юм. Цагаан ордны төлөөлөгч “Бид энэ мэдээллийг авсан. Бусад зүйлд тайлбар алга” гэж мэдэгджээ.

Хуваалцах