БНАСАУ уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байна
Умард Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байгаа тухай "Максар" компанийн хиймэл дагуулуудын зургуудад үндэслэн мэргэжилтнүүд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Умард Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байгаа тухай "Максар" компанийн хиймэл дагуулуудын зургуудад үндэслэн мэргэжилтнүүд мэдээлж байна. Тодруулбал, Ионбен дэх цөмийн судалгааны цогцолбор дахь уран баяжуулах үйлдвэрт нь барилгын ажил хийгдэж байгааг энэ 7 хоногт авсан хиймэл дагуулуудын зурагнаас харж болохоор байгааг "Си Эн Эн" мэдээлж байна.
Мөн олон улсын судалгааны хүрээлэнгийн профессор, зэвсгийн шинжээч Миддлбери Жефри Льюис Пёньян цөмийн материалуудын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байгааг Ионбенд хийж байгаа өргөтгөлийн ажил гэрчилж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


















