Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Талууд өнөөдөр /2019.09.30/ албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.

Харин мягмар гарагт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гаригт /2019.10.02/ Хөшигтийн хөндий дэхь олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм

Хуваалцах