Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар утсаар ярьжээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украины хямралыг энх тайвнаар шийдвэрлэх ёстой гэдгийг нотлон мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар утсаар ярьжээ
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар утсаар ярьжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украины хямралыг энх тайвнаар шийдвэрлэх ёстой гэдгийг нотлон мэдэгдлээ. Тэд мягмар гарагт утсаар ярьсан байна.

Яриа хэлэлцээний замаар энх тайвныг сэргээхэд Орос, Украин улсуудад холбогдох талууд дэмжлэг үзүүлнэ гэж хоёр удирдагч тохирсныг Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Тэрчлэн, дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдалд улам бүр ноцтой, томоохон аюул заналхийлж байгаа, бүлэглэл хоорондын сөргөлдөөнөөс сонор сэрэмжтэй байхыг Ши Жинпинь дарга уриалсан гэж мэдээлэлд дурджээ.

Энэ нь АНУ болон НАТО-гийн бусад орны зүгээс Украинд үзүүлж байгаа цэргийн тусламжийг хэлж байгаа хэрэг гэж ажиглагчид үзэж байна.

Харин Францын Ерөнхийлөгч Макрон Оросын түрэмгийллийн улмаас хүндхэн байдалд ороод байгаа Украин улсыг дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлснийг түүний ажлын албанаас уламжилжээ.

Мөн албадан хөдөлмөрийг хориглох тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хоёр тунхагийг батламжлахаар болсон Хятад улсын шийдвэрийг сайшаасан байна.

Эдгээр тунхагийг Хятад улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд, ялангуяа иргэдээр албадан хөдөлмөр хийлгэдэг гэгддэг Шинжаан Уйгурын автономит районд бүрэн мөрдүүлэх учиртай гэдгийг Эммануэль Макрон Ши Жинпиньд цохон хэлсэн талаар мэдээлж байна.

Хуваалцах