Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо

Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцан хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэх нь чухал” хэмээн онцоллоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо
БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл болон холбогдох албаны төлөөлөгчид энэ сарын 07-ны өдөр ЭМЯ-ны харьяа ГССҮТ-д зочилж, Франц улс, хоёр улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн үйл явцтай танилцлаа. Зочид, төлөөлөгчид төслийн хүрээнд нийлүүлсэн Францын тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар эмнэлгийн хамт олонтой санал солилцсон юм. Мөн Төрийн сайд Матиас Фэкл хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцан хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэх нь чухал” хэмээн онцоллоо.

Хуваалцах