Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д шувууны томуугийн халдвараар хүн нас баржээ

БНХАУ-аас шувууны томуугийн H7N9 вируст халдварын лабораториор батлагдсан таван тохиолдол, нэг нас баралтыг мэдээлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д шувууны томуугийн халдвараар хүн нас баржээ
БНХАУ-д шувууны томуугийн халдвараар хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-аас шувууны томуугийн H7N9 вируст халдварын лабораториор батлагдсан таван тохиолдол, нэг нас баралтыг мэдээлжээ. Өвчтөнүүдэд зургаадугаар сарын 24-29-ний хооронд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнүүдийн дундаж нас 68 юм. Тэдний 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн 40 хувь нь шувуу болон шувууны аж ахуйтай харьцсан өгүүлэмжтэй, 3 нь ямар нэгэн тархвар судлалын холбогдол байхгүй гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Дэлхий дахинд 2013 оноос хойш шувууны томуугийн лабораториор батлагдсан тохиолдол 793 мэдээлэгдээд байна. БНХАУ-ын Засгийн газраас тандалтыг эрчимжүүлж, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэн ажиллаж байна.

Хуваалцах