БНХАУ Хайнань арлыг бүтэн тойрсон автозам ирэх жил ашиглалтад оруулна
2020 оны 12 дугаар сарын 31-нд эхлүүлж байсан энэ төсөл Хайнань чөлөөт худалдааны боомтын дэд бүтцийн томоохон төсөл юм байна.
Мэдээллийн алба

Хайнань арлыг хүрээлсэн автозам 2023 онд ашиглалтад орно гэдгийг CCTV мэдээллээ. 2020 оны 12 дугаар сарын 31-нд эхлүүлж байсан энэ төсөл Хайнань чөлөөт худалдааны боомтын дэд бүтцийн томоохон төсөл юм байна. Уг авто замын гол хэсэг нь 988.2 км бөгөөд Хайкөү, Чионхай, Санья зэрэг аялал жуулчлалын 12 цэгийг дайрах юм.
Хайнань муж Өмнөд Хятадын тэнгист оршдог, Гуандүн мужийн Лэйжөүгийн хойгтой Чюнжөүгийн хоолойгоор, баруун талаараа Умардын булангаар Вьетнамтай хиллэдэг, газар нутгийн хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог арал юм. Тус арал эх газраас 20 км өргөн, 60 метр гүн Чюнжөүгийн хоолойгоор арал болж тусгаарлагдсан байдаг аж.
Сонирхуулахад, Хайнань мужийн харьяанд Хайнань арлаас гадна Өмнөд тэнгисийн Шиша, Наньша, Жүнша зэрэг ольтригийн арал болон түүний харьяа тэнгис багтдаг.


















