БНХАУ Хөх мөрний дээгүүр хурдны төмөр зам тавина
гүүрэн дээгүүр 350, 200 км цагийн хурдтай тус бүр хоёр, нийт дөрвөн шугамтай төмөр зам тавигдах аж.
Мэдээллийн алба

Урд хөрш Хүбэй болон Жянсү мужийн Хөх мөрнөөр зааглагдаг хоёр хотыг холбосон гүүрний гол тулгуур баганыг өчигдөр барьж дууссан талаар CCTV мэдээлэв. Энэ баганатай холбогдсон олон тооны дүүжин төмөр тросс бүхий гүүрэн дээгүүр 350, 200 км цагийн хурдтай тус бүр хоёр, нийт дөрвөн шугамтай төмөр зам тавигдах аж.
Гүүрний нуруу 672 метр бөгөөд нийт урт нь 1320 метр юм. Уг гүүр ашиглалтад орсноор дөрвөн хот хурдны төмөр замаар холбогдох юм байна.
Мөн дээрх гүүр Хятад улсын төмөр замыг "Хөндлөн гулд найм" чиглэлд хөгжүүлэх төслийн нэгэн хэсэг аж.


















