Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ хууль бусаар усан хил нэвтрэгчдийг хорино

Мөн хил нэвтэрсэн сэжигтнүүдийг 30 хоног, нарийн төвөгтэй асуудал үүсгэсэн тохиолдолд 60 хүртэл хоног баривчилна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ хууль бусаар усан хил нэвтрэгчдийг хорино
БНХАУ хууль бусаар усан хил нэвтрэгчдийг хорино. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн далайн тээврийн шинэ журам хүчин төгөлдөр болжээ.

Энэ нь тус улсын усан хилд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж буй гадаадын иргэдийг баривчлах шинэ эрх мэдлийг эргийн хамгаалалтынханд олгож байна.

Мөн хил нэвтэрсэн сэжигтнүүдийг 30 хоног, нарийн төвөгтэй асуудал үүсгэсэн тохиолдолд 60 хүртэл хоног баривчилна.

Эрх баригчид 2021 онд батлагдсан хуулийн дагуу эргийн хамгаалалтад зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн бол одоо баривчлан хорих эрх олголоо.

Энэхүү шинэ журмыг Филиппин улс буруутгаж, Бээжин Өмнөд Хятадын тэнгист хяналтаа бэхжүүлэх гэж оролдож байна гэж үзэв. Учир нь тус хоёр улсын газар нутгийн маргаан үргэлжилсээр байгаа. 2024 оны 05 дугаар сард Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор Хятадын төлөвлөгөөг "бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Үүнээс улбаалан Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн командлалын албаны хүмүүс хурцадмал байдал улам хурцдаж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Япон Улсын Засгийн газар бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүйн тулд Хятадын тэнгисийн үйл ажиллагааг анхааралтай ажиглана гэдгээ мэдэгдсэн байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Хуваалцах