Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Бээжин хотод эхлээд байна. Энэ түүхт ойд зориулсан цэргийн парад Тяньмэний талбайд болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна
БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Бээжин хотод эхлээд байна. Энэ түүхт ойд зориулсан цэргийн парад Тяньмэний талбайд болж байна. Цэргийн парадын үеэр олон нийтэд харуулсан Хятадын DF-41 тив алгасагч пуужин дэлхийн аль ч цэгт цохилт өгөх хүчин чадалтай гэдгийг олон улсын хэвлэлд онцолжээ. Цэргийн парад өндөрлөх үед энх тайвны бэлэг тэмдэг болгож 70000 тагтааг нисгэх юм байна.

Энэ цэргийн сүрт жагсаалд 15 000 цэрэг, цэргийн 600 техник хэрэгслийг оролцуулж байгаа юм байна. Агаарын үзүүлбэрт 160 гаруй онгоц оролцож, баярын ёслолын нислэгийг хийж байна. Энэ цэргийн парад нь Хятад улсын армийн хүчин чадлыг дэлхий дахинд харуулж байна. Бээжингийн төв талбай болох Тяньмэний талбайд болж байгаа жагсаалын үеэр хятадын хамгийн сүүлийн байлдааны техник хэрэгслийг үзүүлж байгаагийн дотор DF-41 гэх тив алгасагч баллистик пуужин багтаж байна. Цэргийн шинжээчид энэ пуужинг Хятадын цөмийн зэвсэглэлтийн гол тулгуур багана гэдгийг онцолж байна. DF-41 пуужин хэд хэд цөмийн хошууг нэгэн зэрэг зөөх чадвартай гаднаас дэлхийн аль ч орны газар нутагт хүрэх юм байна. Цэргийн парадаас гадна 100000 хүнийг хамарсан энгийн иргэдийн жагсаал мөн болох юм байна. Коммунист намын засаглал эхэлсэн 70 жилийн ойн баярыг өнөөдөр тэмдэглэж байгаа Бээжин энэ жил олон сорилттой тулгарч байгаа юм.

Тодруулбал, Хонконгод ардчиллын төлөөх жагсаал өрнөөд байгаа бол АНУ Хятадын хоорондох худалдааны дайн тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа. БНХАУ–ын дарга ШиЖиньпин Хятадын бүх ард түмнийг коммунист намын удирдлаган доор нэгдэхийг уриалж байна. 1949 оны энэ өдөр коммунист удирдагч МаоЗэдун Бүгд Найрамдах Хятад ард улсыг байгуулж байгаагаа зарлаж байсан билээ.

Хуваалцах