Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын баг анх удаа дэлхийн аварга боллоо

Уран сайхны сэлэлтийн чөлөөт үзүүлбэрийн багийн төрөлд өнөөдөр Хятадын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж тэргүүн байрыг эзэлсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын баг анх удаа дэлхийн аварга боллоо
БНХАУ-ын баг анх удаа дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Уран сайхны сэлэлтийн чөлөөт үзүүлбэрийн багийн төрөлд өнөөдөр Хятадын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж тэргүүн байрыг эзэлсэн нь энэ өдрийн хамгийн онцлох шуугиан байлаа. Хятадын тамирчид энэ төрөлд түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байгаа юм. Харин хосын төрөлд энэ төрлөөр дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын хос Александр Малцев, Михаела Каланча нар тэргүүн байрт шалгарчээ. 7-р сарын 14-нд эхэлсэн Усан спортын 17 дахь удаагийн ДАШТ энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж, нийтдээ 75 багц медалийн эзэд тодрох юм.

Хуваалцах