БНХАУ-ын боксчид медалийн тоогоор тэргүүлж байна
Нийт 75 орны 376 тамирчин оролцсоноос 19 улсын тамирчин медаль хүртсэн байна.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэтхэгийн Нью-Дели хотод болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх тамирчдын нэрс өчигдөр бүрэн тодорлоо. Нийт 75 орны 376 тамирчин оролцсоноос 19 улсын тамирчин медаль хүртсэн байна.
Медалийн тоо
Хятад - 7 медаль
Казахстан - 6 медаль
Энэтхэг - 4 медаль
Колумби - 4
Франц - 3
ОХУ - 3
Австрали - 3
Монгол - 2
Марокко - 2
Итали - 2
Тайланд - 2
Тайвань - 2
Бразил - 2
Вьетнам, Беларусь, Япон, БНСУ, Алжир, Азербайжан – тус бүр нэг медальтай.
Хуваалцах


















