Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын кино урлагийн зах зээлд Монголын бүтээл анх удаа гарна

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ёслолын ажиллагаанд 18 номинацид шилдгүүд өрсөлдсөн бөгөөд гол дүр Ц.Цэрэнболд тоглож, шилдэг эрэгтэй жүжигчинээр тодорсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын кино урлагийн зах зээлд Монголын бүтээл анх удаа гарна
БНХАУ-ын кино урлагийн зах зээлд Монголын бүтээл анх удаа гарна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д Монгол Улсын “Аав” уран сайхны кино гарахаар болжээ. Тус улс энэ жил таван гадаад кинонд өөрийн улсдаа гаргах эрх олгосны дөрөв нь АНУ-ын, нэг нь манай улсын дээрх кино багтсан байна.

Ийнхүү Монгол кино анх удаа Хятадын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхлэх нь ээ.

Сонирхуулахад, Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцсан “Mongolian Academy Awards” наадам 2015 онд болоход УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав” кино шалгарч байв.

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ёслолын ажиллагаанд 18 номинацид шилдгүүд өрсөлдсөн бөгөөд гол дүр Ц.Цэрэнболд тоглож, шилдэг эрэгтэй жүжигчинээр тодорсон юм.

Хуваалцах