БНХАУ-ын тамирчид манай оронд ирж чадахгүй болжээ
Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл, урд хөрш БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ. Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна.
Уг нь Хятадын бөхийн гурван төрөлд бүтэн багаараа ирэх байсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпыйн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао тэргүүтэй бөхчүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.


















