Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан тандалт судалгаа хийлээ

БНХАУ, Монгол улсын хамтран ажиллах гэрээний дагуу Замын-Үүд суманд Монгол улсаас ЗӨСҮТөв, БНХАУ-аас ӨМӨЗО-ны Эрээн, Хөх хотын гаалийн газрын хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчоо зэрэг байгууллагуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан тандалт судалгаа хийлээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан тандалт судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ, Монгол улсын хамтран ажиллах гэрээний дагуу Замын-Үүд суманд Монгол улсаас ЗӨСҮТөв, БНХАУ-аас ӨМӨЗО-ны Эрээн, Хөх хотын гаалийн газрын хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчоо зэрэг байгууллагуудын тандалт судалгааны мэргэжлийн баг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр тандалт судалгааны ажлыг 2019 оны 09 сарын 20-24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Уг тандалт судалгааны баг Замын-Үүд сумын бүс нутагт 3 цэгт газар ажиллаж, шар чичүүл- 26, монгол чичүүл- 11, бозлог зурам- 3, гэрийн хулгана- 26, орог зусаг-3, бор харх- 1, үхдэл-3 нийт 73 мэрэгч олборлон ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторит шинжиллээ. Тус шинжилгээгээр төмөр замын гарам орчмоос олборлосон чичүүлийн үхдлээс тарваган тахлын 1 эерэг материал илрүүлсэн ба нарийвчилсан шинжилгээ ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид үргэлжлэн хийгдэж байна.

Хуваалцах