БНПУ-ын Засгийн газраас 45 мянган швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
БНПУ-ын Засгийн газраас 45000 швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламжийг Монголын зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хандивлалаа.
Мэдээллийн алба

БНПУ-ын Засгийн газраас 45000 швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламжийг Монголын зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хандивлалаа.
2023-2024 оны өвөл, хаврын зудад Монгол Улсын хэмжээнд нийт 7.3 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийт малын 11.4 хувь гэсэн үг юм.
БНПУ-ын ЭСЯ Монголын Дауны холбоо, "Каритас Монгол" зэрэг байгууллагатай хамтран нийгмийн хамгааллын салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ удаад МУЗН-тэй хамтран зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд БНПУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай уулзлаа.
Одоо БНПУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Стефан Хейнович Ноён Стефан Хейновичийн яриаг хүргэе.
Mongolian National Radio · БНПУ-ын Засгийн газраас 45 мянган швейцарь франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, сэргээн босгох чиглэлээр Засгийн газарт туслах үүрэгтэй байгууллага.
Улаан загалмай нь Засгийн газар, Улсын онцгой комисстой маш нягт хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга н.Болормаа хэллээ.
Сүүлийн таван сарын хугацаанд МУЗН 10 мянга гаруй малчин өрхөд тусламж үзүүлсэн байна.


















