Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 7 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 7 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Жон Жэ Нам-ыг манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсэв.

Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Хуваалцах