БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийн хоригийг энэ сарын 28 хүртэл сунгалаа
Улсын онцгой комиссын хурал өнөөдөр хуралдаж Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь
Мэдээллийн алба

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.03.08/ хуралдаж Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Европын нислэгийн хувьд онцгой анхаарах, визийг аль болох олгохгүй байхад анхаарч ажиллахыг Гадаад харилцааны яаманд чиг үүрэг болголоо.


















