Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-ий нэр хүндийн түвшин дахин буурч, хамгийн доод үзүүлэлт буюу 39 хувь болжээ. ГоллАп судалгааны байгууллагын мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд 1000 хүний дунд явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ
БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын ерөнхийлөгч МунЖэИний нэр хүндийн түвшин дахин буурч, хамгийн доод үзүүлэлт буюу 39 хувь болжээ. ГоллАп судалгааны байгууллагын мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд 1000 хүний дунд явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт юм байна. МунЖэИн 2017 оны 5-р сард төрийн эрх мэдэл хүлээн авснаас хойш түүний нэр хүндийн түвшингурав дахь удаагаа хамгийн доод түвшинд хүртлээ буурч байгаа нь энэ юм байна. Түүний олон нийтийн дундах нэр хүндийн түвшин өнгөрсөн оны 10-р сард, энэ оны 8-р сард хоёр удаа доод үзүүлэлт рүү хүртэл унаж байсан байна.

Энэ удаад МүнЖэИн ерөнхийлөгчийн нэр хүнд олон нийтийн дунд унахад нөлөөлсөн гол хүчин зүйлс нь Сөүлийн бүсэд үл хөдлөх хөрөнгийн ханш огцом өссөн, хуульзүйн яам болон прокурорын газрын хоорондын зөрчил 9 хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Тэрээр прокурорын газарт шинэчлэлт хийлгэх үүднээс ЧоМи-Ай-г хууль зүйн сайдаар томилжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Хуульзүйн сайд Чо ерөнхий прокурор Юун Сок-Ёл-ыг ажлаас нь чөлөөлж, түүнийг хяналт шалгалтын дүрэм журмыг зөрчсөн үндэслэлээр шалгуулахаар болсон байна. Ерөнхий прокурор Юун нь өмнөх хууль зүйн сайдыг огцруулсан МунЖэИнийний засаг захиргааг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байжээ. Ерөнхий прокурор Юун Сок-Ёл шинээр томилогдсон хуульзүйн сайдын өөрийг нь шалгуулах шийдвэрийн эсрэг шүүх дээр ялж, сая мягмар гарагт ажилдаа эргэж оржээ.

Орон нутгийн зарим хэвлэлүүд нь ерөнхийлөгч МунЖэИний засаг захиргааг шүүмжилж, хууль дүрмийг үл ойшоох хандлага гаргаж байгаа талаар мэдээлэх болсон байна.

Хуваалцах