Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын сарыг тойрох төхөөрөмж дэлхий, сарны гэрэл зургийг дэлхий рүү ирүүллээ

Өмнөд Солонгосын сарыг тойрох анхны "Данури" хөлөг сарны болон дэлхийн гадаргуугийн хар, цагаан гэрэл зургуудыг дэлхий рүү илгээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын сарыг тойрох төхөөрөмж дэлхий, сарны гэрэл зургийг дэлхий рүү ирүүллээ
БНСУ-ын сарыг тойрох төхөөрөмж дэлхий, сарны гэрэл зургийг дэлхий рүү ирүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын сарыг тойрох анхны "Данури" хөлөг сарны болон дэлхийн гадаргуугийн хар, цагаан гэрэл зургуудыг дэлхий рүү илгээжээ. “Данури” хөлгийг 2022 оны наймдугаар сард “SpaceX” пуужингаар хөөргөсөн бөгөөд өнгөрсөн сард сарны тойрог замд орсон. Тус төхөөрөмж хоёр цаг тутамд сарыг тойрон эргэдэг бөгөөд 12 дугаар сарын 24-нөөс 1 дүгээр сарын 1-ний хооронд авсан зургууд нь сарны гадаргуу болон дэлхийг харуулжээ. Уг зураг, видеог 2032 онд саран дээр буух боломжит газруудыг сонгоход ашиглах юм байна.

“Данури” энэ сард сарны газрын зураглал, дүн шинжилгээ хийхээс гадна соронзон хүч, гамма цацрагийг хэмжих даалгавраа хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн төхөөрөмж нь дэлхий рүү гэрэл зураг, бичлэг дамжуулахдаа "сансрын интернэт" туршилтын технологийг ашиглах юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол “Данури”-гийн ололт амжилтыг тус улсын сансрын хөтөлбөрт гарсан түүхэн мөч гэж үнэлэв.

Өмнөд Солонгос 2032 он гэхэд саран дээр, 2045 он гэхэд ангараг гарагт сансрын хөлөг буулгахаар төлөвлөж байна.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн

Сансар од эрхэсийн ордон /Астропарк/

Хуваалцах