БНСУ-ын “Whool” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
Тус хамтлаг нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 оронд тоглолтоо хийсэн байна. Мөн Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг аж.
Мэдээллийн алба

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын “Whool” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Монголын Урлагийн зөвлөл, БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр энэ сарын 8-19-нд Улаанбаатар, болон Дундговь аймагт зохион байгуулах аж.
Тус хамтлаг нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 13 оронд тоглолтоо хийсэн байна. Мөн Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг аж.
Монголын хөгжим сонирхогчдод зориулсан тэдний тоглолт энэ сарын 9-нд “UB Jazz Club”-т болно.


















