Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт явууллаа

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд дүн шинжилгээний чиглэлийн сургалтыг амжилттай зохион явууллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт явууллаа
БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд дүн шинжилгээний чиглэлийн сургалтыг амжилттай зохион явууллаа.

Сургалтын хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням, “ТИКА”-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, ноён Камил Колабаш, Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, дэд координатор, хатагтай Зэкие Ташдэмир, Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн 2 дугаар зэргийн дарга Мустафа Чакыр, цагдаагийн 3 дугаар зэргийн дарга Али Сүкүллү, тасгийн дарга Оузхан Ачыкгөкз, ТИКА-гийн цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нар болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад оролцогчдод сертификат гардууллаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нарыг хүлээн авч, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Хуваалцах