Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бодибилдинг фитнесийн ДАШТ маргааш эхэлнэ

Энэ жилийн тэмцээнд оролцогчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насны ангилалаар, 42 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бодибилдинг фитнесийн ДАШТ маргааш эхэлнэ
Бодибилдинг фитнесийн ДАШТ маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын бодибилдинг фитнесийн ес дэх удаагийн ДАШТ маргааш эхэлнэ. Уг тэмцээнийг манай улс анх удаа хүлээн авч байгаа бөгөөд 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Дэлхийн бодибилдинг фитнесийн холбоо (WBPSF)-с тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд өөрийн гишүүнчлэлтэй 134 орны баг тамирчдыг нээлттэйгээр оролцуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тэмцээнд оролцогчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насны ангилалаар, 42 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

Шагнал урамшууллын хувьд ангилал тус бүрийн ялагчдыг тодруулахаас гадна фитнес модель, бодибилдинг моделуудыг тодруулах юм.

Tэмцээний гол шагнал нь “Mr Universe” юм. Энэхүү шагналыг бүх жингийн аваргууд дундаас тодруулдаг бөгөөд ДАШТ-ий хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдоно.

Ес дэх удаагийн сонирхогчдын бодибилдинг фитнесийн ДАШТ “Палас” цогцолборын их танхимд болох бөгөөд гурван өдөр үргэлжилнэ.

Хуваалцах