Бодибилдингийн УАШТ энэ ням гарагт болно
Энэ жилийн тэмцээнд өсвөрийн ангилал шинээр нэмэгдэж орсон бөгөөд одоогоор нийт 200 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Мэдээллийн алба

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос бодибилдингийн өсвөр болон насанд хүрэгчдийн УАШТ-ийг ирэх ням гарагт Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тэмцээнд өсвөрийн ангилал шинээр нэмэгдэж орсон бөгөөд одоогоор нийт 200 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээн “Корпорейт Конвеншн Центрт” болох бөгөөд зохион байгуулагчид тамирчид болон сонирхогч, иргэдэд зориулсан хувийн сахилга батаа сахих зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлэх, тайзны соёл зэрэг сахилга батын зөрчил гаргахгүй байхыг сануулав.
Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлнэ.
ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ:
Бодибилдинг 60кг, 65кг, 70кг, -75кг, +75кг
Ахмад 40-өөс дээш нас, -75кг, +75кг
Залуучууд 21 нас хүртэл, жингийн ангилалгүй
Классик Бодибилдинг 171см /+2кг/, 175 см /+4кг/
Фитнесс Мистер
Менс физик /өндөр/ 174 см дээш, 174 см доош
Атлетик фитнесс
Боди Фитнесс мисс
Бикини /өндөр/ 163 см дээш, 163 см доош
Мисс фитнесс
Хүүхдийн фитнесс охидын 7 хүртэлх нас, 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас
Хүүхдийн фитнесс хөвгүүдийн 8-10 нас, 10-12 нас, 13-15 нас


















